ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БУЛГАН: НҮБ-ын Хүн амын сангийн төсөл хэрэгжиж байна

O.Admin
2024-04-30

НҮБ-ын Хүн амын сан Люксенбургын Засгийн Газрын санхүүжилттэй таван жилийн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төсөл хэрэгжих 10 аймгийн нэгээр манай аймаг сонгогдсон юм.

Тус төслийн баг өнөөдөр манай аймагт ажиллаж аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уг төсөл нь урьдчилан сэргийлж болох эх нярайн эндэгдлийг бууруулах, Жендерт суурилсан хүчирхийллийг тэглэх, Залуучуудын хөгжлийн ажлыг дэмжих зорилготой юм.

Төсөлд Рашаант, Тэшиг сум сонгогдсон бөгөөд эхний шатны ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд дараагийн ажил удахгүй хийгдэх тухай төслийн баг танилцууллаа.