ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Таван богдын уулзвараас Ривер стоун хотхоны уузвар хүртэлх замыг засварлана

O.Admin
2024-04-30

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, УБЦТС-ын баруун талын авто зам /Таван богд группийн уулзвараас Ривер стоун хотхоны уузвар хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг тавдугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 05-ны өдрийн 08:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд,

  • Хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах,
  • Зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах,
  • Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил
  • Хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.