Австрид шинэ оны өглөө монгол охин мэндэлжээ

Австралийн Сидней хотод амьдардаг монгол гэр бүл шинэ оны өглөө бүл нэмсэн мэдээллийг манай уншигчид ихэд бэлгэшээн хүлээн авсан билээ. Б.Энхмөнх хүү Сидней хотын эмнэлэгт 01.20 цагт төрж, тус мужийн хэмжээнд 2018 онд төрсөн анхны хүүхэд болсон удаатай.

Тэгвэл үүнтэй яг адил тохиолдол Австрид ч мөн болжээ. Тодруулбал, шинэ он гарч, баярын оргилуун дарс оргилсноос ердөө цаг хагасын дараа Доод Австрид хоёр бяцхан үр мэндэлсний нэг нь монгол охин байсан аж.
Охин 01.31 цагт Холлабрунн их сургуулийн эмнэлэгт 3180 кг жинтэй төржээ. Ингэснээр мөн л мужийнхаа 2018 онд төрсөн анхны хүүхэд болсон гэнэ. Охины эцэг, эх нь монгол хүмүүс бөгөөд анхны хүүхдээ өлгийдөн авсан нь энэ юм байна. Тэднийг М.Сарантуяа, С.Түгээхсайхан гэдэг байна. Залуу хосууд охиноо София гэж нэрлэжээ.