Авто спортын энэ оны анхны уралдаан Замын-Үүдэд болно

“Мөнгөн шонхор” клуб энэ оны анхны уралдаанаа авто спортын цолгүй, залуу тамирчдын дунд зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болох гэнэ.

Энэ сарын 21-нд болох “Залуус авто кросс” УАЗ-469 автомашины бартаат замын уралдаанд одоогоор 50 орчим залуу тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа ажээ.