Цэцэрлэгийн хүүхдэд 1650, хоригдолд 2302 төгрөг төсөвлөдөг

73

Хүний эрхийг хамгийн ихээр дээдэлдэг гэгддэг Скандинавын орнууд нийг­мийн үйлчилгээг хүүхдүүд бо­лон ялтнууддаа тэгш хүр­тээмж­тэй хүргэдэг. Тэд амьд­рал­даа алдаж эндсэн ялт­нуудаа нийгэмшүүлэхийн тулд хөрөнгө мөнгө хайрладаггүй бөгөөд нэг ялтанд жилд дунджаар 102 мянган ам.доллар зарцуулдаг аж. Дээрх улсуудын сурагчдын хоол, ялтнуудын хоолонд ямар ч ялгаа байдаггүй бөгөөд шинэ­хэн бүтээгдэхүүнээр бэлт­гэ­сэн амттай, чанартай байдаг аж. Аливаа улс орнуудын хүний эрхийн төлөв байдал, үнэлгээг тогтоохдоо хүүхдүүддээ болон ялтнууддаа өгч буй хоол, амьдарч буй орчин нөхцөлийг хэрхэн хангасныг харгалзан үздэг болсон. Монгол Улс цэцэрлэгийн хүүхдүүд болон ялтнуудад ямар хоол өгч байгааг харьцуулан хүргэж байна.

Илчлэгийн хэмжээ

Цэцэрлэгийн хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээ
1-3 насны 1569.2 илчлэг/калл
4-6 насны 1770.1 илчлэг/калл

Илчлэгийн хэмжээ

Ялтны хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээ
Энгийн дэглэмтэй хорих ангид 3700 илчлэг/калл
Чанга болон онцгой дэглэмтэй бол 3000 илчлэг/калл

Хоногийн төсөв

Цэцэрлэгийн хүүхдэд
Өдрийн цэцэрлэгт 1650 төгрөг
24 цагийн цэцэрлэгт 2400 төгрөг

Ялтанд
Энгийн ялтан 2302 төгрөг
Чанга болон онцгой дэглэмтэй ялтанд хэдэн төгрөгийн хоол өгдөг нь тодорхойгүй.

Өдөрт идэх ёстой хоол хүнсний норм

Цэцэрлэгийн хүүхэд мах 110 гр, будаа, гурилан бүтээгдэхүүн 135 гр, ногоо 220, сүү, тараг 400 гр, жимс 120 гр, цөцгийн тос 15 гр

Ялтан мах 230 гр, гурил 260 гр, будаа 100 гр, ногоо 240 гр, элсэн чихэр 15 гр, цай 5 гр, давс 20 гр, төмс 400 гр, хүнсний тос 25 гр

Өглөөний хоол

Цэцэрлэгийн хүүхдүүд, сүүтэй будаа, аарцтай будаа, хөөрүүлсэн сүү боов, будааны зутан жигнэмэг, хар цай боорцгийн аль нэгийг иддэг.

Ялтнууд нэг аяга хар цай, хоёр зүсэм цагаан талх, 15 гр элсэн чихэр иддэг.

Бага үдэд

Цэцэрлэгийн хүүхдүүд, аньсны шүүс, чацарганын шүүс, ааруулын шүүс, үзэмний шүүсний аль нэгийг өрмөнцөр жигнэмэгтэй иддэг.

Ялтнууд энэ үеэр мацаг барьдаг

Үдийн хоол

Цэцэрлэгийн хүүхдүүд бантан – холимог будаатай хуурга, мёогтой будаатай шөл-ногоотой хуурга, хөндий гоймонтой шөл-бууз, ногоотой шөл-шпагетти, гурилтай шөл-гоймонтой хуурганы аль нэгийг иддэг.

Ялтнууд мантуун бууз, будаатай хуурга, гоймонтой хуурга, цуйван, ногоотой хуурга, тефтелийн аль нэгийг иднэ. Хэмжээ нь 500 грамм, ширхгийн хоолтой өдөр 5 ш

Оройн хоол

Цэцэрлэгийн хүүхдүүд тараг жигнэмэг, сүүтэй цай боов, буцалгасан аарц вафль, цай луувантай мантуу, буцалгасан аарц зөөхийтэй талхны аль нэгийг иддэг.

Ялтнууд шар будаа шөл, хөц будаатай шөл, ногоотой шөл, гурилтай шөл, бинтэй шөл, мантуутай шөлний аль нэгийг иднэ.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улс цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардлыг 2012 оноос хойш огт нэмээгүй бөгөөд одоо мөрдөгдөж байгаа төсвөөр өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээг дөнгөн данган хүргэж байгаа аж. БСШУСЯ-аас цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 2797 төгрөг болгохоор судалж байгаа бөгөөд хэрвээ энэ мөнгийг шийдэх юм бол хүүхдүүд өдөрт авах хоол тэжээлийн хэрэгцээгээ хангалттай авна гэдгийг СХД-ийн …. дугаар цэцэрлэгийн нярав хэллээ.

Харин ялтнуудын орон байр, хувцас, цахилгаан, хоолны зардалд 10650 төгрөгийг хоногт зарцуулдаг аж. Үүний 2302 төгрөгийг хоолонд нь зарцуулдаг байна. Ямартай ч Монголын ялтнууд долоон хоногт 14 төрлийн хоол иддэг нь үнэн бөгөөд үүний гурав нь л махаар хийсэн хоол байдаг аж. Хоолны гол орц нь элэг, уушги, бөөр, зүрх, сэмж, дэлүү зэрэг малын дотор эрхтэн байдаг аж.

Монгол Улс сахилгын шийтгэл авсан ялтнуудын хоногийн хоолны илчлэг/каллыг эрс бууруулдаг бөгөөд сахилгад байх хугацаанд нь зөвхөн уушгитай усан шөл өгдөг гэдгийг эх сурвалж хэлэв. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох Үндсэн хуулийн зорилттой, мал аж ахуйгаар баян, харьцангуй хямд үнэтэй ногоо иддэг манай улс сахилгын шийтгэлтэй ялтнуудаа ийнхүү хооллож байгаа нь саймшрах зүйл огт биш. ШШГЕГ-ын энэхүү үйлдэл нь хүнийг хоол тэжээлээр нь боож, бие махбод, эрүүл мэнд, сэтгэл зүйгээр тарчилган зовоож буй эрүү шүүлтийн нэгэн хэлбэр билээ. Тэд ийм зүйл хийгээгүй гэж найдахаас өөр арга алга.