Хуурай сүүний 16 үйлдвэр байгуулна

45

Засгийн газар өнгөрсөн онд “”Мах сүүний анхдугаар аян”-ыг эхлүүлсэн билээ. Манай орон жилд 4.4 мянган тонн хуурай сүү импортоор авч хэрэглэдэг юм байна. Энэ хэрэгцээгээ дотоодын зах зээлээс хангах зорилгоор тус аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хоногт 1500 л сүү боловсруулах хүчин чадалтай хуурай сүүний анхны үйлдвэрийг байгуулсан байна. Харин энэ онд Сүхбаатар, Дорнод, Дархан-Уул, Хэнтий, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгуудын 16 суманд хуурай сүүний үйлдвэр байгуулахаар бэлтгэл ажлыг нь хангаад байгаа гэнэ.

Б.ЗОЛЖАРГАЛ