“Шивээ-Овоо”ХК 250 га газар түрээслэн олборлолт явуулж байна

52

“Шивээ-Овоо”ХК жилд хоёр сая тонн нүүрс олборлож, Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэж буй “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг нийлүүлдэг юм байна. Гэвч компанийн тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь ашиглалтын хугацаа дуусч актлагдах болсон тул хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулах боломжгүй, хэзээ мөдгүй зогсож болзошгүй байгаа гэнэ. Мөн сэлбэг материалын ханган нийлүүлэлт санхүүгийн хүндрэлээс шалтгаалан удааширсан зэрэг нь оны эхнээс төлөвлөсөн тээвэртэй хөрс хуулалтын ажил 1027.06 мянган метр кубээр тасалдахад нөлөөлсөн аж. “Шивээ-Овоо” ХК нь Шивээ-Овоогийн нүүрсний ордод MV-000901 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Бусад талбайг “Эрдэнэс Монгол” ТӨХК болон “Шинэ Шивээ” ХХК эзэмшдэг. Тиймээс тус компани “Эрдэнэс Монгол”-оос 250 га газар түрээсээр авч ашигладаг юм байна.

Б.ЗОЛЖАРГАЛ