Х.Хаш-Эрдэнэ: Өмнөх олимпын наадамд үзүүлсэн амжилтыг ахиулна

125

“Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпын наадамд оролцох манай баг тамирчид өчигдөр Олимпын тосгондоо очсон байна. Тамирчдыг очсон даруйд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Манай баг тамирчид Олимпын тосгонд байрлаж, анхны хурлаа хийхэд багийн дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ “Зохион байгуулах хорооноос гаргасан хуваарийн дагуу тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хангаж, өмнөх олимпын наадамд үзүүлсэн амжилтыг ахиулна” гэж Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд хэлжээ.