Монголын дугуйчид дөрөвдүгээр байрт шалгарлаа

45

Засмал замын дугуйн насанд хүрэгчдийн 38, залуучуудын 25, парагийн долоо дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Мьянмар улсад эхэллээ. Өнөөдөр насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэй багийн уралдаан явагдаж, Монголын баг 1.25:41.704 амжилтаар дөрөвдүгээр байрт оржээ.

Японы баг 1.23:15.556 амжилтаар түрүүлж, Иран 1.23:41.705, Хонконг 1.24:14.020 амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна. Манай багт Б.Марал-Эрдэнэ, Э.Билгүүнжаргал, Т.Төгөлдөр, Э.Болор-Эрдэнэ, А.Алтансүх, Э.Мөнхтулга нар уралджээ.