“Барселона” 5 дараалж Испанийн цомыг финалд үлдлээ

13

Испанийн цомын тэмцээний хагас шигшээд “Барселона” клуб “Валенсиа”-г хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3:0-ээр хожсон билээ.  Ингэснээр тав дахь удаагаа дараалж финалд үлдэж байгаа бөгөөд энэ амжилтаараа рекорд тогтоосон юм.

“Барселона” цомын тэмцээнд 40 удаа түрүүлсэн байдаг бол “Реал Мадрид” 39 удаа түрүүлж байжээ.  Мөн “Барса” сүүлийн 10 жилд найм дахь удаагаа шигшээ тоглолтод шалгарч байгаа юм. Харин 2008-2009 оноос өмнөх 10 улиралд “Барса” ганц ч удаа шигшээд шалгарч үлдээгүй аж.

Испанийн цомд хамгийн олон удаа буюу дөрөв дараалж “Реал” /1905-1908/, “Атлетик” /1930-1933/ багууд түрүүлж байжээ.