Ким Жон Уны дүү Сөүлд очлоо

16

БНАСАУ-ын залуу удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ё Жоны суусан нисэх онгоц өнөөдөр өглөө БНСУ-ын нийслэл Сөүл хотын Инчёны олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ.

Тэрбээр олимпын нээлтийн ёслолд оролцох юм. 1953 онд Солонгосын хойгийн дайныг зогсоох хэлэлцээрт тохиролцоонд хүрснээс хойш Сөүлд Ким Ил Суны гэр бүлийн хүн айлчилж байсан тохиолдол гарч байгаагүй юм.

Ким Ё Жон Пёнчаны олимпийн нээлтийн ёслолд оролцохоос гадна БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интай уулзахаар төлөвлөжээ.