Нүцгэн эмэгтэй Ерөнхийлөгчийн биед халдахыг завджээ

27

Австрийн нийслэл Вена хотын Венийн Үндэсний дуурийн театрт телевизээр шууд дамжуулан үзүүлж байсан “Опера Болл” улаан хивсний ёслолын үеэр цээж нүцгэн эмэгтэй Украины Ерөнхийлөгч Петро Порошенкогийн биед халдахыг завджээ.

Тухайн үед танхимд нэг хэсэгтээ эмх замбараагүй байдал үүссэн байна. Эсэргүүцлээ илэрхийлсэн нүцгэн эмэгтэй цээжээ нүцгэлснээс гадна “Порошенког хөөж гарга” гэсэн бичгийг цээжин дээрээ бичсэн байжээ. Улмаар цагдаа нарт баривчлагдан танхимыг орхисон байна.