Ким Жон Уны дүү маргааш БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзана

28

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон тэргүүтэй тус улсын төлөөлөгчид өнөөдөх хувийн онгоцоороо БНСУ-ын Сөүл хотын Инчёны олон улсын нисэх буудалд газардсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Энэ нь Умард Солонгосын удирдагчийн төрөл садны хүн Сөүлд айлчилсан анхны тохиолдол болж буйгаараа онцлог юм. Тэд өнөөдөр Пёнчаны өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцоно.

Харин маргааш БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахаар болсон тухай орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна. Энэ уулзалтын үеэр Ким Жон Уны баримталж буй байр суурийн талаар Сөүлд танилцуулах аж.  Нисэх онгоцны буудалд Умардын төлөөлөгчдийг БНСУ-ын Эв нэгдлийн сайд нарын албаныхан угтан авсан байна.