Олимпын өнөөдрийн тэмцээний хуваарь

“Пёнчан 2018”  өвлийн олимпын XXIII наадмын медалийн эзэд тодорсоор байна. Энэ удаагийн  наадамд 92 орны 9250 тамирчин спортын 15 төрөлд өрсөлдөж байгаа билээ.

Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдрийн тэмцээний хуваарийг Улаанбаатарын цагаар хүргэж байна.

08:05 цаг. Кёрлингийн холимог багийн хагас шигшээ тоглолт

09:35 цаг. Сноубордын эмэгтэй сплопстайл уралдаан (медаль)

11:10 цаг. Уран гулгалтын багийн тэмцээн (медаль)

12:45 цаг. Уулын цанын жиант слалом төрөл (медаль)

15:40 цаг. Хоккейн эмэгтэй хэсгийн тоглолт Швейцар-Япон

18:10 цаг. Биатлоны эмэгтэй 10 км-н пасьют буюу хөөх уралдаан (медаль)

18:50 цаг. Люж чарганы эмэгтэй урьдчилсан шатны уралдаан

19:05 цаг. Кёрлингийн холимог багийн хагас шигшээ тоглолт

20:00 цаг. Биатлоны эрэгтэй 12.5 км-н пасьют буюу хөөх уралдаан (медаль)

20:10 цаг. Хоккейн эмэгтэй хэсгийн тоглолт Швед-Солонгосын нэгдсэн баг

20:30 цаг. Гүйлтийн тэшүүрийн эмэгтэй 1500 м (медаль)

21:10 цаг. Цанын фристайлын эрэгтэй могул тэмцээн (медаль)

21:35 цаг. Трамплин харайлтын эмэгтэй 90К ангилал (медаль)