С.Лавров сар шинийн мэндчилгээ ирүүлжээ

22

Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар”-ыг тохиолдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров мэндчилгээ ирүүлжээ.

Тодруулбал, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж мэндчилгээ ирүүлсэн аж.

Уг мэндчилгээнд Монгол, Оросын Стратегийн түншлэлийн найрсаг харилцааг цогцоор нь өргөжүүлэн хөгжүүлэхийн сацуу, Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх чиглэлд ойр дотно хамтран ажиллахын төлөө байгаа гэдгээ Гадаад хэргийн сайд С.Лавров илэрхийлсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.