Өндөрхаан уул байршилд газар өмчилсөн иргэдийг Бурхантын ам руу шилжүүллээ

Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн 36 дугаар байршил буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Өндөрхаан уул байршилд сонгогдсон иргэдийн газрын байршлыг Бурхантын аманд шилжүүлэхээр болсон байна.

Учир нь Өндөрхаан уулын аманд эртний хиргисүүр, булш зэрэг соёлын биет дурсгалууд байгаа бөгөөд түүнийг хамгаалах зорилгоор Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгээс иргэд суурьшуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тиймээс тус байршилд сонгогдсон 376 иргэний газрыг шилжүүлэхээр болсон байна.

Нийслэлийн Газрын албанаас мэдээлснээр дээрх байршилд сонгогдсон иргэдийг  Газар өмчлөлийн хэлтэст хандахыг сануулж байна. Газар өмчлөлийн хэлтэс нь Соёлын төв өргөөний нэгдүгээр давхрын 13 тоотод байрлаж байгаа бөгөөд 319215 утсанд холбогдох боломжтой юм байна.