Өргөдлийн байнгын хороо Б.Хурцын талаар мэдээлэл өгнө

УИХ-ын намрын чуулган завсарлаж, Төрийн ордон ажин түжин болоод буй. Гэсэн ч УИХ-ын дэргэдэх байнгын хороод намрын чуулганы хугацаанд хуралдсан тайлангаа тавьдаг уламжлалтай билээ. Тэгвэл байнгын хороодын тайлангийн хурлыг Өргөдлийн байнгын хороо эхлүүлж байна.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр 11.00 цагт “В” танхимд тайлангийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж. Хурлаар яригдах өөр нэг асуудал нь БНСУ-д суух Элчин сайдаар томилогдсон Б.Хурцын асуудал байх аж.

Мөн Хүн амын орлогын албан татвар, Ахмадын орон сууц болон түрээсийн орон сууцны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ.

Тус байнгын хороог УИХ-ын гишүүн М.Оюунчимэг даргалдаг билээ. Мөн энэ өдөр Төрийн ордонд Улсын баяр наадмын комисс Шадар сайдын өрөөнд 09.00 цагт хуралдахаар болжээ.