“Зорчигч тээврийн нэгтгэл” шилдгээр шалгарав

53

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний салбарын 2017 оны “Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа. Шагналыг тус байгууллагын “Үр дүнгийн хурал”-ын үеэр Нийслэлийн тээврийн газрын Орлогч дарга О.Булгаа, Орлогч дарга Г.Доржпалам нар захирал Г.Төмөрбаатарт гардуулсан юм.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн, байгууллагын удирдлага менежмент, материаллаг баазыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэн, үйлчилгээний соёлыг дээшлүүлж, нийслэлийн бүтээн байгуулалт, тохижилтод хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж ийнхүү шагнажээ. Баярын хурлын үеэр, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, ирэх оны төлөвлөгөөгөө танилцуулахаас гадна ажлын амжилтаараа хамт олноо тэргүүлсэн шилдэг ажилчиддаа Хөдөлмөрийн хүндэт медаль, Онц тээвэрчин, Нийслэлийн 2017 оны Хөдөлмөрийн аварга зэрэг цол, тэмдгийг гардууллаа.

Хурлын төгсгөлд ЗТН-ийн захирал Г.Төмөрбаатар хамт олондоо Сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, өнгөрсөн оны амжилтаа бататган, шинэ ондоо ажлаа улам эрчимжүүлэхийг үүрэг болголоо.