“Челси” ээлжит хожлоо авлаа

Английн премьер лигийн 27 дугаар тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийг хааж “Челси” клуб талбайдаа “Вест Бромовмич”-ийг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 53 оноотой болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна. “Вест Бромович”-ийн хувьд 20 оноотой 20 дугаар байрт бичигдэж байгаа юм.

Тоглолтын 25, 71 дэх минутад Азар дубль хийж, энэ улирлын 11 дэх гоолоо оруулсан. Түүний хоёр гоолын дунд Мозес 63 дахь минутад нэгийг нэмж, багтаа ялалт авчирчээ.