Сар шинээр 760 алба хаагч замын хөдөлгөөн зохицуулна

6

Өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн алба хамтран сар шинэ болох гэж буйтай холбоотойгоор зам тээврийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатын мэдээлснээр өнгөрсөн оны cap шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нь орон нутгийн замд буруу тээвэрлэлт, зогсолт хийх, гэрэл шилжүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг байсан аж. Харин 70 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр осол гарсан байна.

Тэгвэл, нийслэлд гарсан осол нь хажуу хоорондын зай баримтлаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад болох хэсэгт байршуулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарсан аж. Тиймээс хөдөлгөөнд оролцох үедээ дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг ЗЦА-аас анхаарууллаа.

Cap шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд нийт 212 уулзварыг хяналтад авахаас гадна гэр хороолол, орон сууц дундах замуудыг давхар хяналтдаа авч, замын цагдаагийн албаны 478 алба хаагч, ХСИС-ийн 280 сонсогчоор хүч нэмэгдүүлэн, нийт 760 алба хаагч та бүхний амар амгалангийн манаанд ажиллана хэмээн мэдэгдэв.