НҮБ-ын хоригтой “Дүнжингарав” морин уралдааны тов гарчээ

84

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2018 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг тогтоожээ. Товд зааснаар “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг ирэх гуравдугаар сарын 11-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулахаар болсон аж.

Хүүхэд хамгийн их унаж бэртдэг хаврын морин уралдааныг хориглох ёстой гэх журмыг Шадар сайд Ө.Энхтүвшин гаргахаар яригдаж, гурван ч удаа Засгийн газрын хуралдаанаас буцсан. Эцэст нь засаг журам гаргасан нэр зүүж “Улсын хэмжээнд өвөл морин уралдаан явуулахгүй. Хавар морь уралдуулахдаа 12 настай хүүхдээр унуулах ёстой” гэсэн өөр хоорондоо зөрчилтэй, утга авцалдаагүй журам гаргаснаар асуудлыг хааж орхисон.

Монголын морин спорт уяачдын холбоог даргалж буй М.Энхболд ба түүний нөхдийн дарамт шахалтад орсон Засгийн газар ийнхүү бууж өгсөн юм. Ингэснээр мөнгөтэй баячууд ирэх гуравдугаар сард хаврын хавсарга, хөр цаснаар хүүхдээр зугаа цэнгэл хийж, хавсарга дундуур морь унуулж зугаацах ньтодорхой болжээ. Энэ удаагийн наадмын дараа хэрвээ хүүхэд унаж бэртэх гэх мэт асуудал үүсч гэмээнэ НҮБ-аас хориг тавих нь тодорхой болоод байгаа юм.