НӨАТ-ын хоёрдугаар сарын сугалааны тохирол 18-нд явагдана

55

НӨАТ-ын урамшууллын хоёрдугаар сарын сугалааны тохирол 18-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн сугалааны тохиролд нэгдүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдана.

Тиймээс иргэдийг хоёрдугаар сарын 18-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд баримтаа бүртгүүлэхийг сануулж байна. Энэ удаагийн сугалаанд урамшууллын өөрчлөгдсөн хэмжээ хамаарах юм.