Арван хоёр жилтний суудал, засал

280

Ганц бие хулганууд хайр дурлал бүтэмжтэй

Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн их ажиллахын зэрэгцээ сай­хан амарч сур. Мэдээж сурч боловсрох, өөрийгөө хөг­жүү­лэхэд заавал цаг гарга. Гэр­лэсэн хо­сууд хүүхэдтэй бо­лохоор тө­лөвлөж болно. Харин ганц бие хулганууд хайр дурлал бүтэмжтэй, гэхдээ за­рим нь шунал тачаалыг жинхэнэ хайртай андуурч болзошгүй. Ажлын байран дээр амжилт амар ирэхгүй, их хүч бас нэлээд цаг зарцуулах төлөвтэй. Бэртэж гэмтэхээс болгоомжил. Мөн хутга, хагархай шил зэрэг хурц үзүүртэй зүйлээс сэрэмжлэх хэрэгтэй.

Засал

Хулгана жилтнүүд Сундуй, Санжид, Гом­бо, Чойжоо, Лхам, Цагаан шүхэрт тахиулж айлтгуул. Мод огт­лох, хутга мэсээр тоглох, хэрүүл маргаанаас зайлсхий. Ууш­ги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Нойр муудах ни­гууртай. Мал өсч гарзгүй байна.

Үхрүүдийн санхүүгийн байдал тогтвортой ч том ашиг орж ирнэ гэж хүлээлтгүй

Шинийг эрэлхийлж, мэд­лэгийн хүрээгээ тэл. Шийдмэг ал­хам хийсний дараа та амьд­ра­лын сайн сайхныг жинхэнэ ёсоор үнэлж сурна. Санхүүгийн байдал тогт­­вортой. Тэгэхдээ том ашиг орж ирнэ гэж хүлээлт­гүй. Ганц бие үхрүүд хайртайгаа учиръя гэвэл гэрээсээ гар, танилын хүрээгээ зузаатга. Гэнэтийн сэтгэл хөдлөлөөр юм худалдан авахаас зайлсхий. Зарим нь ажил мэргэжлээ өөрчлөх талаар бодно, нөхцөл байдал таатай эргэх боломж олдоно. Хэт дураараа аашилж, өөрийнхөөрөө зүтгэвээс гэр бүлийн уур амьсгалд нөлөөлж ойр дотны хүмүүстэйгээ муудалцсан ч удахгүй эвлэрнэ. Цагаан курсум, сармис, тун­хуу зэрэг амтлагчийг ахиу хэрэглэвэл таны бие ор­ганизм бэхжих төдийгүй зарим өвчнөөс хамгаална.

Засал

Үхэр жилтнүүд Гомбо, Банз­рагч, Ширнэн, Санжид зэрэг ном уншуулж, Намсрайн хишиг даллага авахуулж, Гонгор тахиулвал зохилтой. Бие эрхтэн амгалантай. Эд малын гарзгүй сайн оршино. Явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэчлэн бүтнэ.

Бар жилтнүүдэд том аз тохиох магадлалтай

Бусадтай хамтран ажиллавал амжилтад хүрэх учир багийн ажил­лагааг эрхэмлэ. Бар бол оны эзэн нохойн холбоотон тул том аз тохиох магадлалтай, ялан­гуяа шударга ёс, оюуны болон ёс суртахууны үнэт зүйлсийн төлөө тэмц­дэг хүмүүст нөлөөтэй. Амраг хайртаас илүү албан тушаал, мөнгө санхүүдээ их санаа тавих байх. Шаргуу шударга ажиллаж их цаг, эрч хүчээ зарж олсон мөнгөө бага гэлтгүй үнэл. Даруухан байхыг хичээ танд ашигтай. Бие галбиртаа санаа тавь. Уйтгарлаж гуниглахын оронд цаг заваа эерэг таатай өнгөрөө.

Засал

Бар жилтнүүд Лхам бурхан тахиулж, Алтангэрэл, Сундуй Санжид уншуул. Улаан өнгийн эд бүү ав, улаан идээ гаргах хэрэггүй. Хэрүүл тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар, Үер ус, галнаас болгоомжил. Худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна.

Туулай жилтнүүд хийсэн ажлынхаа үр шимийг бүрэн хүртэнэ

Ургацаа хураах цаг ирлээ, өмнө хийсэн ажлынхаа үр шимийг бүрэн хүртэнэ. Дуртай зүйлээ хий, чөлөөт цаг минут бүрийг өөрийн сонирхол, хоббиг хөгжүүлэхэд зарцуул. Туулай гэр оронд дэгдсэн хэрүүл маргааныг хурдан дарж, бүгдийг өөрийн үзэл бодолд амархан итгүүлнэ. Бяцхан заль ашиглаж, эр зоригтой байж мөнгөний асуудлаа саруул ухаанаар шийдэх ёстойг бүү март. Эрсдэлтэй алхам, ажлын ачаалал, ядаргаанаас болж бие тавгүйрхэж болзошгүй. Өөх тостой хоол болон амттанаас татгалзаж, тэжээллэг, энгийн хоол сонго. Шар нохойн энерги танд нөлөөлж хүч чадал нэмэн олон ажил амжуулна.

Засал

Туулай жилтнүүд Банзрагч, Санжид, Гомбо, Ширнэн зэрэг ном уншуул. Бие эрхтэн амгалантай, эл малын гарзгүй. Хийморийн цог заль бадарна. Худалдаа наймаанд ашиг олз ихтэй. Энэ жилдээ шар өнгөнөөс хол байж, хэрүүл маргаанаас зайгаа барь.


Луу жилтнүүдэд тэсвэр хатуужил хэрэгтэй

Ноён нуруутай бай. Учир нь нэлээд амаргүй жил байх төлөвтэй. Сэтгэлийн хүч, ха­туу зангаа дайчил, тө­лөв­­­­­лө­гөөнийхөө ядаж хага­сыг хэ­рэг­жүүлэхийн тулд бүх бо­лом­жоо дай­­чил. Сэжигтэй ажил­ла­­гаанаас зайлс­хийж, эрсдэлгүй ажлыг барьж ав. Хэл яриа, алхам үйл­дэл бүрээ хяна. Олон асуудал тул­гарч, за­римдаа ялаг­дал хү­лээж стресстэх шинжтэй. Луу жилт­нүүд өөрийн цоо шинэ авьяас чадварыг илрүүлж хөг­жүүл­нэ. Үүний тулд эрэлхэг зо­риг, сэтгэлийн тэнхээ, тэс­вэр ха­туужил хэрэгтэй. Арга эвээ ол­бол нэмэлт орлого олж 2018 оныг үр дүнтэй дуусгана

Засал

Луу жилтнүүд Сундуй, Цанжид, Гомбо, Цойжоо, Лхам, Далд тахиул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжтой яв. Тэнгэр бурхан ивээж биед өвчингүй, сэтгэл гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалан оршино. Хөх өнгийн эдээс хол бай.

Могой жилтнүүдийн амьдралын хамгийн шилдэг үе байх болно

Маш амжилттай, амьдра­лын хамгийн шилдэг үе байх болно. Амжилтад хүрэхийг хүсвэл одоо хийх цаг. Та уулыг ч эргүүлж чадах тул эрсдэлтэй алхам хий, сонир­холтой боломж ч олдоно. Гэр бүлийг холбосон нандин сэжим, их хүч, таныг хүнд нөхцөлд ороход тусална гэдэгт итгэлтэй байж болно. Могой жилтнүүдийн эрч хүч нэмэгдэж, ажлын онгодыг дуудах шиг болно. Хувийн бизнес нээх бол энэ онд амжуул. Даргатайгаа шинэ санаагаа хуваалцаж, дээш ахих замаа нээ. Биеэ гаргуунд нь гаргах шинжтэй. Эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй бол амархан ядарч, стресст өртөж өвчин тусах цондонтой.

Засал

Могой жилтнүүд Жадамба, Банз­рагч, Сундуй, Санжид, Намхайнимбу зэрэг ном уншуул. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөр газар явахыг цээрлэ. Нойтон мод огтлох, бохир идээ хүртэх, хар малгай, хувцас авч өмсөхгүй байвал зохилтой. Бие эрхтэн амгалантай. Нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүйтэхээс сэргийл.

Морь жилтнүүд албан тушаал ахина

Ямар ч ажлаас цааргалдаггүй морь жилтнүүд амжилт бү­тээл дүүрэн аз жаргал цэн­гэл­тэй өнгөрөөнө. Шар но­хой жил таныг ивээлдээ авч хайр­лана. Тэгэхдээ зарим зорилгоо хэрэгжүүлэхэд бага зэрэг саад учирч бол­зошгүй. Амраг ханьтайгаа анх учирсан шигээ дүрс­гүй­тэж, жаахан романтик адал явдал, солиотой авирлахыг хүс­нэ. Зарим морь гэр бүлийн дотоод асуудлаас болж шүүхдэж ма­гадгүй. Шаргуу ажилласны үр дүнд албан тушаал ахина. Та нэ­лээд ядрах ч олон сайхан санаагаа хэрэгжүүлж чадна. Өөрт тохирох спортоор хичээллэ, бие бялдраа хөгжүүлэхэд тогтмол санаа тавьж байвал огт өвдөхгүй.

Засал

Морь жилтнүүд Лхам бурхан тахиулж, Сундуй, Алтангэрэл ном уншуул. Улаан өнгийн эдийг цээрлэ. Энэ жилдээ ан гөрөө хийх, үер уснаас болгоомжил. Хэрүүл тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар. Худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн.

Хонь жилтнүүд өнгөрсөн жилээс илүү их мөнгө олно

Том өөрчлөлтөд бэлд. Таны хувьд гэр бүл маш чу­хал, уран бүтээлийн он­год бэлэглэхээс гадна төлөв­лө­гөө­гөө хэрэг­жүүлэхэд тустай. Хонь жилтнүүд энэ онд азтай байж, өн­гөрсөн жилээс илүү их мөн­гө олно. Илүү мөнгөөрөө өрөө дарж, хуримтлалаа арви­жуул. Албан ажил дажгүй, зарим хүмүүсийн цалин нэмэгдэж, тушаал ахиж амжилтад хүрэх боломжтой. Биеийн байдал маш сайн байна. Энэ нь эрч хүчтэй, санаачилгатай ажиллахад маш дөхөмтэй. Одоо үүн дээр зөв хооллолт, биеийн дасгал зэргийг нэмбэл бүр сайн.

Засал

Хонь жилтнүүд Жадамба, Банзрагч, Нямхайнимбу, Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Хийморийн цог заль бадарна. Алт, мөнгө, зэс төмөр авахаас зайлсхий. Чих дүлийрэх, зүрхний хий хөдөлж магадгүй. Түүхий мах идэхээс цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв.

Бич жилтнүүд сэтгэл хөдлөлөө сайн хяна

Итгэмээргүй эрч хүчтэй, үйл явдлаар арвин жил болно. Гэхдээ бүх төлөвлөгөө хэрэгжиж ам­жихгүй. Ганц бие бич иргэн тойрны хүмүүсээ сайн ажигла, тэдний дундаас амрагаа олж магадгүй. Зарим хүмүүс өөр хэлтэст ажиллах бол нөгөө нь бүр салбараа солино. Амбийц их байх тусам төлөвлөгөө хэрэгжих зөрчил, үл ойлголцол гарна. Сэтгэл хөдлөлөө сайн хяна, бусдыг гомдоох доромжлох хандлагаас болоод хүмүүс танд дургүйцэх хандлагатай. Мөн тогтмол амарч биеэ чийрэгжүүлбэл өвийн тусах эрсдэл буурна.

Засал

Бич жилтнүүд Гомбо, Догсом, Цагаан шүхэрт, Чойжоо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Аливаа ажил бүтэх боломжтой, хэрэг заргад хариугаа хялбар авна. Мод огтолж, хутга мэснээс хол бай. Хөх өнгийн зүйлсээс татгалз. Уушги, зүрх ходоодны өвчнөөс сэргийл.

Тахиа жилтнүүд амжилтад амархан хүрнэ

Төрөлх авьяасаа ашиглаж чад­вал амжилтад амархан хүр­нэ. Сонголт хийхэд хэцүү бай­на. Тахиа нь өөрөө шар но­хойн хамгаалалтад байх бол­но. Мөрөөдөл тань гар сунгах тө­дийд хүрэхээр байгаа бөгөөд ихэнх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадах шинжтэй. Зарим тахиа амрагийн харилцаагаа тасална. Хагацах хэцүү ч эцсийн бүлэгтээ аль аль талдаа ашигтай байх нь. Санхүүгийн талбарт ялалт, ялагдал аль алийг нь амсана. Их мөнгө алдахаас сэрэмжил. Тахианы биеийн байдал сайн байгаа ч болгоомж илүүдэхгүй. Алдсан хүчээ нөхөхөд анхаар, бие ядарвал ялихгүй гэж үл тоомсорлож болохгүй. Эцэст нь эмнэлэгт хэвтэх магадлалтай.

Засал

Тахиа жилтнүүд Сундуй, Санжид, Молом, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар явахыг цээрлэ. Толгой, үе мөчний өвчнөөс сэргийл. Хүссэн эд адгуус арвижина. Бие эрхтэн амгалантай. Өндөр газар явхаас зайлсхий.

Нохой жилтнүүд болгоомжтой бай

Өнгөрсөн жилтэй харьцуулахад сайхан жил ирлээ. Нэн таатай, гэхдээ үргэлж аз жаргалд умбаж амжилттай явна гэсэн үг биш. Сөрөг үйл явдлыг ч аз жаргалд хүрэх замын хэсэг гэж хүлээж ав. Болгоомжтой бай, бусдад сэтгэгдэл төрүүлэх гэж ухаангүй авирлах хэрэггүй. Ганц бие нохой хайр сэтгэлийн тал дээр өрсөлдөгчдөө ялагдах магадлалтай. Их ажилд дарагдах шинжтэй. Оны эхээр эрч хүч дүүрэн, санаачилгатай байх боловч хэт их ажиллаж ядаргаанд орж болзошгүй. Иймээс ажил амралтаа зөв зохицуулж сур. Ажил болон зугаа цэнгэлд зарцуулах цаг ядаж тэнцүү байвал зохино.

Засал

Нохой жилтнүүд Лхам бурхан тахиул. Сундуй, Алтангэрэл зэрэг ном уншуул. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, шар, хар бараан өнгөнөөс зайлсхий. Бөөр сав анхаар. Тэнгэр сахиусанд сан тавь. Улаан идээ бүү гарга. Хийморийн цог заль бадарна. Үер уснаас болгоомжил.

Гахай жилтнүүд эрүүл амьдралын хэв маягийг баримтал

Азтай, ашигтай байдал олон болно. Шар нохой жил танд нэн таатай байх тул өөртөө итгэлтэй байж, олон талын ажлыг амжуул. Эргэн тойрны хүмүүсээ сайн ажигла, таныг хуурах оролдлого гарч болзошгүй. Хайртай хүнтэйгээ улам дотносохыг хичээ. Ганц бие гахай романтик боломжийг бүү алд. Их мөнгө олох боломжтой бөгөөд хуримтлал үүсгэ. Мөн хулгайд өртөх магадлалтай. Том наймаа хийх, том хөрөнгө оруулалт хийх тал дээр болгоомжил. Ар гэрийн асуудалд санаа тавих цаг гарна. Эрүүл амьдралын хэв маягийг баримтал. Зуршил болговол бүх зүйл хэвийн.

Засал

Гахай жилтнүүд Лхам, Ширнэн, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижина. Худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Явах суух эрхэлж сэдсэн ажил сэтгэлчлэн бүтнэ. Оршуулгын газар бүү зүглэ.