Засгийн газрын хуралдаанаар анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэнэ

72

Засгийн газар өнөөдөр 13:00 цагт хуралдана. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай, Багануур, Шивээ-Овоо хувьцаат компанийн талаар авах арга хэмжээний тухай зэрэг анхаарал татсан асуудлууд багтсан байна. Дэлгэрэнгүйг доорхи хүснэгтээс харна уу.

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн
Аюулаас сэрэмжлүүлэн анхааруулах цогцолбор байгуулах тухай Ө.ЭНХТҮВШИН
Элчин сайдын яам нээх тухай Д.ЦОГТБААТАР
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж “Хүүхдийн мөнгө” олгох тухай” УИХ-ын тогтоолын төсөл Ц.НЯМДОРЖ
Үндэсний хөтөлбөр батлах тухай Ц.НЯМДОРЖ
“Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга** С.ЧИНЗОРИГ
Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Х.БАДЕЛХАН
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай Ж.БАТ-ЭРДЭНЭ
Хэлэлцээрийн төсөлд өөрчлөлт оруулах тухай Ж.БАТ-ЭРДЭНЭ
Журам батлах тухай Ж.БАТ-ЭРДЭНЭ
10. Төсөл хэрэгжүүлэх, тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Ц.ДАВААСҮРЭН
11. Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай* Ц.ДАВААСҮРЭН

Д.СУМЪЯАБАЗАР

12. Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ
Танилцуулах асуудал
13. Засгийн газар хоорондын комиссын хуралдааны талаар* Ө.ЭНХТҮВШИН
14. Гадаад харилцааны сайд Давосын чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар Д.ЦОГТБААТАР
15. НҮБ-ын ЕА-н чуулганд оролцсон дүнгийн талаар Д.ЦОГТБААТАР
16. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар Д.СУМЪЯАБАЗАР
17. Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар Ц.ДАВААСҮРЭН