Хувийн мэдээллээ дахин нягтлахыг анхаарууллаа

14

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуулал дансанд ороогүй тохиолдолд иргэд https://ebarimt.mn/ цахим хуудас дахь хувийн мэдээллээ нягтлах, залруулах шаардлагатай аж.

Тодруулбал, овог нэрний эхний үсэг, регистрийн дугаарын эхний хоёр үсгийг томоор, кирил үсгээр бичих, регистрийн дугаарыг бичихдээ зай авахгүй, мөн өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байх хэрэгтэй.

Түүнчлэн бүртгүүлсэн дансны хувьд нэр дугаар зөрөхгүй байх, хамтран эзэмшигчтэй данс биш байх, идэвхтэй данс байх, картын дугаар оруулахгүй байх ёстой. Үүнээс гадна, дансны дугаарыг оруулахдаа зай авахгүй байх, гүйлгээ буцаагдсан иргэд дансны мэдээллээ шалган засварласан тохиолдолд урамшуулал олгоно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.