Зарим албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтын дүн гарчээ

Төрийн албан зөвлөлөөс зохион байгуулсан зарим албан тушаалын сонгон шалгаруулалтын дүн гарчээ. Тодруулбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын дүн гарсан байна. Улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг, нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар Б.Батбямбыг тус тус томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлжээ. Тэгвэл одоо Төрийн албаны зөвлөлөөс гаргасан дээрх дүгнэлтээс Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга томилох асуудлыг Засгийн газар хэлэлцэж, эцэслэн шийдэх юм. Оны өмнө Засгийн газрын шийдвэрээр С.Наранцогт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, Х.Хэрлэнг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан билээ.