Автотээврийн төвүүдийг байнгын бэлэн байдалд ажиллахыг үүрэгдэв

10

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд орон нутгийн Автотээврийн төвийн удирдлагуудтайгаа өчигдөр онлайнаар хуралдлаа. Тус хурлаар сар шинийн баяртай холбоотойгоор нийт автотээврийн төвүүд байнгын бэлэн байдалд ажиллаж, хариуцлагатай жижүүр томилох, Үйлчилгээний чанарыг сайжруулах жил болгон зарласантай холбоотойгоор ажлуудаа эрчимжүүлэх, Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх албан даалгаврыг эрчимжүүлэх чиглэл өгчээ.

Мөн автомашины гэрлийн тусгалыг зөв болгон өөрчлөх ажил орон даяар эхэлсэнтэй холбогдуулан нийт салбар төвүүд өөрсдийн аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлэх, техникийн хяналтын төвийн инженер техникийн ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахиж мөрдөх, сар шинийн баяртай холбоотойгоор зорчигч урсгал нэмэгдэж учраас нэмэлтээр тээврийн хэрэгслээр үйлчлэх ажлыг зохион байгуулахыг даалгасан байна. “Сар шинэ-Аюулгүй тээвэрлэлт” арга хэмжээний хүрээнд хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох арга хэмжээг авч ажиллах, цаг агаарын болон замын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг шуурхай ирүүлж, байцаагчид болон тээвэр зохицуулагч нар байнгын хяналт тавих зэрэг асуудлыг хэлэлцэж, үүрэг даалгавар өгчээ.