Битүүний өдөр цагаан сарын барилдааны тасалбарыг худалдаална

15

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн барилдааны тасалбарыг битүүнд борлуулахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 15-ны өглөөний 09.00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаж эхлэх юм байна. Шагаар наймаалахаас урьдчилан сэргийлэх үүднээс нэг хүнд хоёроос илүү билет борлуулахгүй аж. Үнийн хувьд 25-35 мянган төгрөгөөр борлуулах юм байна.
Дашрамд дуулгахад, цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барил­даан энэ сарын 11-нээс эхэлсэн билээ.

Хоёрдугаар сарын 13-нд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан, хоёрдугаар сарын 14-нд өсвөр болон нийтийн монгол шандастны ээлжит барилдаан, хоёрдугаар сарын 15-ны 12.00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болох юм.