Олимпоос анх удаа ижил хүйстэн алтан медаль хүртлээ

17

БНСУ-ын Пёнчан хотноо үргэлжилж буй 23 дахь удаагийн өвлийн олимпын уран гулгалтын төрлөөс анх удаагаа ижил хүйстэн эр алтан медаль хүртсэн тухай Олон улсын олимпын хорооноос мэдээлжээ.

Тодруулбал, Канадын тамирчин Эрик Радфорд гэгч ижил хүйстэн эр уран гулгалтын багийн төрлөөс анх удаагаа алтан медаль хүртсэн байна. Энэ төрөлд өрсөлдөгчдөөс гей гэдгээ зарласан тамирчин нь ганц Эрик Радфорд биш. АНУ-ын шигшээ багийн тамирчин Адам Риппон ч гэсэн ижил хүйстэн байсан бөгөөд тэрбээр мөнгөн медаль хүртсэн юм.

Түүнчлэн, 2014 оны Сочигийн олимпт ч уран гулгалтын төрөлд оролцсон Их Британийн гей тамирчин ч мөнгөн медаль хүртэж, тухайн үедээ л шуугиан тарьж байсан удаатай.