“Тоттенхэм” Италид тэнцлээ

8

Аваргуудын лигийн хагас шигшээд Англиас шалгарсан таван багийн нэг болох “Тоттенхэм” клуб өнгөрсөн шөнө Италийн нэр төр “Ювентус”-ын талбайд зочиллоо. Лондоны багийн хувьд тун чухалд тооцогдож байсан энэ тоглолтод тэд тун ч сайн байж, “Ювентус”-тэй 2:2-оор тэнцлээ. Ингэснээр шөвгийн наймд шалгарах боломжоо нэмж байгаа юм. Хариу тоглолтод талбайдаа хожих, эсвэл 1:1-ээр тэнцэхэд л шөвгийн наймд шалгарах боломж байна.

Энэ удаагинй тоглолтын 2, 9 дэх минутад Гансало Игуаин дубль хийж, “Тоттенхэм”-ийг тэвдүүлсэн. Гэвч 35 дахь минутад Харри Кейн энэ улирлын Аваргуудын лигийн 7 дахь гоолоо оруулж, тооны харьцааг ойртуулав. Эхний үеийн цаг дуусахтай зэрэгцээд “Ювентус” торгуулийн цохилт хийх эрх авсан ч Игуаин хөндлөвч цохиод л өнгөрөх нь тэр. Алдсан боломж хариугаа авдаг бичигдээгүй хууль ёсоор 71 дэх минутад Эриксен гоолдож, тэнцүүлсэн юм.