Харри Кейн 9, Месси 2, Роналдо 0

10
Tottenham Hotspur's English striker Harry Kane celebrates scoring his team's first goal during the UEFA Champions League round of sixteen first leg football match between Juventus and Tottenham Hotspur at The Allianz Stadium in Turin on February 13, 2018. / AFP PHOTO / Marco BERTORELLO (Photo credit should read MARCO BERTORELLO/AFP/Getty Images)

Аваргуудын лигийн шөвгийн 16-д “Тоттенхэм” клуб “Ювентус”-ын талбайд зочилж, эхний тоглолтдоо 2:2-оор тэнцсэн билээ. Энэ тоглолтод Лондоны багийн довтлогч Харри Кейн нэг гоол оруулсан.

Ингэснээр Англи тоглогч Аваргуудын лигийн эхний 9 тоглолтдоо 9 гоол оруулж, рекорд тогтоолоо. Өмнө нь “Лацио” клубын довтлогч Симоне Инзаги эхний 10 тоглолтдоо 9 гоол оруулж, энэ рекордыг эзэмшиж байжээ.

Өнөө цагийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси Аваргуудын лигийн эхний 9 тоглолтдоо ердөө 2 гоол оруулж байсан бол Роналдо ганцыг ч оруулаагүй юм байна.

Мөн Харри Кейн “Ювентус”-ын эсрэг гоолдсоноор Аваргуудын лигт энэ улиралд 7 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж байна. Ингэснээр тэрбээр Аваргуудын лигийн нэг улиралд хамгийн олон гоол оруулсан Англи хөлбөмбөгчийн амжилттай зэрэгцлээ. Өмнө нь “Ливерпүүл”-ийн домогт ахлагч Стивен Жерард нэг улиралд 7 гоол оруулж байжээ.