Ээжүүд цалингаа авч эхэллээ

11

“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянган төгрөг олгохоор болсон билээ. Үүний дагуу “Цалинтай ээж”-үүдийн хоёрдугаар сарын мөнгийг зарим банкууд данс руу нь шилжүүлж эхэлсэн байна.

Тодруулбал, Хаан, Төрийн банкаар дамжуулан авдаг ээжүүдийн цалин өчигдөр шөнө шилжсэн бол Капитал банкны хувьд өнөөдөр үдээс хойш олгох юм байна.