Игуаин Аваргуудын лигийн түүхэнд хамгийн хурдан дубль хийсэн хөлбөмбөгч боллоо

11

Аваргуудын лигийн шөвгийн 16-д Италийн “Ювентус” клуб Английн “Тоттенхэм”-тэй тулж буй билээ. Өнгөрсөн шөнө хоёр баг эхний тоглолтоо хийж, 2:2-оор тэнцсэн. Тэгвэл “Ювентус”-ын хоёр гоолыг Гансола Игуаин оруулж, дубль хийсэн юм.

Тэрбээр тоглолт эхэлснээс хойш ердөө л 8 минут 7 секундын дотор хоёр гоол оруулсан. Энэ нь Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн хурдан хоёр гоол оруулсан тохиолдол ажээ. Өмнө нь 2006-2007 оны Аваргуудын лигт “Интер” клубын довтлогч Жулио Круз 8 минут 30 секундын дотор “Спартак”-ийн хаалганд хоёр гоол оруулж байсан амжилтаараа рекорд эзэмшдэг байжээ.