Майкл Пелпс гэр бүлийн шинэ гишүүнээ танилцууллаа

11

Усанд сэлэлтийн домогт тамирчин Майкл Пелпс, Калифорнийн мисс Никол Жонсон нар өчигдөр хоёр дахь хүүгээ өлгийдөн авсан тухайгаа инстаграммаар дамжуулан олон нийтэд зарлалаа.

Тэд хоёр дахь хүүдээ Бекэтт хэмээх нэр өгчээ. Майкл Пелпс “Өчигдөр үнэхээр ер бусын байлаа. Эх хүү хоёрын бие сайн байгаа. Би энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн. Ингээд манай гэр бүл дөрвүүлээ боллоо” хэмээн бичсэн байв.

Харин түүний том хүү Бүүмэр Пелпс “Би том агаа боллоо. Би дүүтэй болохыг маш их хүсч байсан. Энэ хорвоогийн хамгийн янзтай зүйлсүүдийг чамд зааж өгнө гэхээс тэсч ядаж байна” хэмээн бичсэн нь олон мянган хүний хайр энхрийллийг хүргэжээ. Тэд хамтдаа авахуулсан зургаа инстаграммд оруулсан даруйд 140 мянган хүн лайк дарж, баяр хүргэсэн байв.