Монголын мисс “Miss International”-д байр эзэлсэнгүй

2018-11-10 105 уншсан

58 дахь удаагийн сайхан бүсгүй шалгаруулах “Miss international-2018” наадмын эцсийн шатны шалгаруулалт өчигдөр Японы нийслэл Токио хотын Токио Дом сити холлд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн байна. Тус тэмцээнд 77 орны гоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Венесуэлийн сайхан бүсгүй Марьем Кларет Влазко Гарсиа шалгарч, тэргүүн титмийн эзэн болсон байна. Харин манай улсаас тус наадамд Б.Мөнхчимэг Монгол улсаа төлөөлөн оролцсон юм. Тэрбээр өөрийн авьяас чадвар, авхаалж самбаагаа дайчлан оролцсон хэдий ч, энэ удаагийн тэмцээнд шилдгийн тоонд багтаж чадаагүй байна.&...

“Улаанбаатарын үдэш 2018” цэнгүүн боллоо

2018-07-12 124 уншсан

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг билээ. “Улаанбаатарын үдэш 2018” цэнгүүний нээлтэд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр оролцож наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүллээ. Иргэд наадамчин олондоо зориулан жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” рок, попын нэгдсэн тоглолт мөн “Хурд” хамтлагийн 25 жилийн ойн баярын тоглолт боллоо. Хурд” хамтлаг нь анх 198...

А.Батдэлгэр: Атилла хааныг  балетаар дамжуулж бүхэлд нь харуулна

2018-06-20 184 уншсан

УДБЭТ-ын хамт олон Атилла хааны баатарлаг түүхийг өгүүлсэн “Тэнгэрийн ташуур” үндэсний  балетыг долоон жилийн дараа дахин тоглож  байна. Балетын хөгжмийг зохиож, бүжгийг дэглэсэн СТА А.Батдэлгэртэй цөөн хором ярилцлаа. -Тэнгэрийн ташуур бүтээл Атилла хааны байлдан дагууллыг харуулж байгаа. Үүнийг бүжгийн жүжгээр харуулах санаа анх яаж төрсөн бэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү? -Энэ санааг манай дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий зураач Ч.Гунгаасүх ах хэлж өгсөн. Ардын зураач ч.Гунгаасүх ах бид хоёр хамтарч уран бүтээл хийдэг байсан. Ах маань одоо бурхны оронд заларс...

МУГЖ И.Одончимэг “Шилдэг эмэгтэй жүжигчин” болжээ

2018-06-18 228 уншсан

БНХАУ-ын Чиндао хотод энэ сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалтын хүрээнд олон улсын анхдугаар наадам болжээ. Тус наадамд 12 орны 55 кино, уран бүтээл нийтдээ зургаан номинацид нэр дэвшиж өрсөлдсөн байна. Харин Монгол Улсаа төлөөлж, “Солиот эх” кино өрсөлдсөнөөс, МУГЖ И.Одончимэг тус кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг авчээ. Тус олон улсын кино наадам энэ жил анх удаагаа зохион байгуулагдсан нь энэ юм. Харин анхдугаар наадмын анхны шилдэг эмэгтэй жүжигчин нь манай улсаас тодорс...

“Солиот эх” Хятадад гарахаар боллоо

2018-06-16 108 уншсан

“Х-Түц” продакшны дэлгэцийн ээлжит бүтээл “Солиот эх” уран сайхны кино Монголын үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тэгвэл энэхүү гайхалтай бүтээлийг Хятадын зах зээлд гаргаж, үзүүлэхээр болсон байна. Тодруулбал, БНХАУ-ын Чиндао хотноо болсон кино наадамд “Х-Түц”-ийнхэн “Солиот эх” киногоороо амжилттай оролцсон байна.  Улмаар Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ийнхүү Монголын ээлжит нэгэн бүтээл Хятадын үзэгчдэд хүрэх нь. ...

Ким Кардашиан Д.Трамптай “нууцаар” уулзжээ

2018-06-07 154 уншсан

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хар тамхи худалдан борлуулсан хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон эмэгтэйг цагаатгаж, суллах шийдвэр гаргажээ. Тэрбээр энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө реалити шоуны од Ким Кардашиантай уулзсан гэнэ. Ял сонссон эмэгтэйг Алисе Мария Жонсон гэдэг байна. Тэрбээр 63 настай бөгөөд хар тамхи нууцаар тээвэрлэсэн хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон нэгэн аж. Жонсон өнөөдрийг хүртэл 22 жилийг шоронд өнгөрүүлжээ.  Түүнийг суллахыг шаардан өнгөрсөн долоо хоногт Ким Кардашиан Цагаан ордонд очиж, Д.Трамптай уулзсан байна. Харин уулзалтын дараа Ким Д.Трам...

“Voice Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн шагналаа авчээ

2018-06-03 332 уншсан

Дэлхийн олон оронд зохион байгууллагддаг шилдэг шоу болох “Voice Mongolia” шоу хоёр сарын турш монголчуудыг зурагтны өмнө уясан гэхэд болно. Дэлхийн болон монголын шилдэг дуучдын дууг дуулсан олон зуун залуус дөрвөн шүүгч дээр баг болон хуваагдаж, шоуны шилдэгийн төлөө өрсөлдсөн. Найман долоо хоногийн турш үргэлжилсэн тус шоуны эцсийн шатанд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин А.Болормаа, Ц.Энгүүн, Б.Өсөхбаяр, Ж.Ариунжаргал нар өрсөлдсөн юм. Тэднээс итгэл төгс дуулалтаараа үзэгчдийн хуйлруулж чадсан Ука шүүгчийн багийн дуучин Ц.Энгүүн хамгийн олон мэссэж санал авч ялагч ...

“Ulaanbaatar travel expo” аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

2018-06-02 100 уншсан

Монгол Улс нь баялаг соёл, үлгэрийн мэт байгаль, аюулгүй орчин, нөхөрсөг ард иргэдээрээ жуулчдыг өөртөө татдаг. Айлчлан ирж буй зуны саруудад цэцэг навчис дэлгэрч, байгалийн гоо үзэсгэлэн улам бүр тодрон аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрддэг билээ. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа иргэдэд “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгээр зочлохыг санал болгож байна. Тус үзэсгэлэн дөрөв дэх жилдээ өнөөдөр, маргааш хоёр өдөр “Цайны замаар аялахуй” гэсэн уриан доор Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд болно. “ULAANBAATAR TRAV...

Уитни Хьюстоны тухай баримтат кино гарна

2018-05-28 119 уншсан

“Каннын кино наадам- 2018”-ын үеэр Америкийн алдарт дуучин Уитни Хьюстоны тухай өгүүлэх “Уитни” нэртэй баримтат киноны нээлт болжээ. Дуучин Уитни Хьюстон зургаан жилийн өмнө 48 насандаа таалал төгссөн юм. Тус баримтат киноны найруулагчаар Кевин Макдональд ажилласан бөгөөд тэрбээр “One Day in September” баримтат киногоороо 2000 онд Оскарын шагнал хүртэж байсан нэгэн аж. “Уитни” баримтат кинонд домогт дуучин Уитни Хьюстоны тоглолтын ховорхон дүрс бичлэгүүд болон хуучны гэрэл зургуудыг харуулах төдийгүй түүний ойр дотнынхонтой хийсэн ярилцлага...

“Эко баяр” Японы соёлын өдөрлөг болж байна

2018-05-26 116 уншсан

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс жил болгон уламжлан зохион байгуулдаг “Эко баяр” өнөөдөр өглөө эхэллээ. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, БСШСЯ, “Монгол Коосен” төвтэй хамтран зохион байгуулж буй энэ удаагийн өдөрлөг Японы соёлыг сурталчлах чиглэлээр болж байгаа юм. Өдөрлөгийн үеэр япон дуу, бүжгийг сонирхуулах бөгөөд каратэгийн үзүүлбэр ч үзүүлэх аж. Мөн хүүхэд залуучуудад зориулсан “Сайжруулсан ариун цэврийн байгууламж” танхимын нээлт болно. Түүнээс гадна, Япон анимег хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын тэмцээн. “АХА&rdqu...

Монголын мэдээ сонин