Д.Сумъяа 233 метрийн чөлөөт үсрэлт хийжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-04-30

Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа дэлхийн хамгийн өндөр цамхагуудын нэг болох Макао цамхагийн дээрээс “Macau bungy jump” хэмээх 233 метрийн чөлөөт үсрэлт хийжээ.

Дэлхийн хамгийн өндөр 10 цамхагийн тоонд багтах уг цамхагийг казиногийн хаан гэгдэх Макаогийн тэрбумтан Stanley Ho-гийн санаачилгаар бүтээсэн байна.

Цамхаг нийтдээ 338 метр өндөр бөгөөд цамхагийн дээрээс 28 км квадрат газар нутаг бүхий Макаог бүтнээр нь буюу Колан, Тайпа хойгтой нь хамт харж болохоос гадна Хятадын өмнөд тэнгис, хил залгаа орших бүс нутаг Жухай, Хонконгийг тольдон харах ч боломжтой аж.