"Хийморь" УСК Оскарт өрсөлдөнө

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-07

Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авчээ. Найруулагч Г.Эрдэнэбилэгийн тус кино өмнө нь ХБНГУ-ын “Олденбург филм фестиваль”-аас “Spirit of cinema award” шагнал хүртсэн бол одоо “Сандиего интернэшнл фильм фестиваль”-д өрсөлдөж байсан юм.

Монгол морины хийморь, монгол эрийн сүр сүлдтэй хэрхэн холбогддог тухай өгүүлсэн уг киног гурван жилийн хугацаанд бүтээжээ.