“Цэнхэр үст” Э.Цэрэн Таеквандогийн Азийн АШТ-д хүч үзнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-02

Сүүлийн жилүүдэд манай улсад эрчимтэй хөгжиж буй тулааны спортын нэг төрөл болох таевандогийн Ази тивийн  аварга шалгаруулах тэмцээний ахмадын ангилалын 54 кг-ын жинд “Цэнхэр үст” Э.Цэрэн хүч үзэхээр болжээ.

Тус  тэмцээн энэ сарын 8-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох бөгөөд дэлхийн 20 орны 500 гаруй  тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм байна.  Харин манай улсаас гурван насны ангилалд нийт 190 тамирчин өрсөлдөх юм.

Тэдний нэг нь “Цэнхэр үст” Э.Цэрэн аж. Тэрбээр Монголын таеквандогийн удирдах зөвлөлийн гишүүн юм байна.