Евро азийн кино наадамд Т.Алтантуяа найруулагч оролцож байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-05

Казахстан улсын Астана хотод энэ сарын 1-7-ний өдрүүдэд Евро азийн олон улсын кино наадам 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.

Наадмын хүрээнд төсөл шалгаруулах уралдаант хэсэг хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд төслийг Евро азийн улсууд дундаас шалгаруулах аж. Эхний шатанд 10 төсөл шалгарч үлдсэнээс, 1-2 төслийг шалгаруулж наадмаас санхүүжилт олгожээ.

Мөн уралдаант хэсгээс гадна уран бүтээлчид төслөө танилцуулах боломжтой байгаа нь хамтарсан бүтээл хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Уг кино наадамд Монгол Улсыг төлөөлөн “А-Артист” продакшны захирал, найруулагч, жүжигчин Т.Алтантуяа оролцож бизнесийн хоёр төслөө танилцуулжээ. Мөн “Дижитал агуулга” ХХК төслөө танилцуулсан байна.