Томми Фланаган, Ц.Цэрэнболд нар кинонд хамтран тоглоно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-06

Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The Rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд дүр бүтээж байгаа аж.

Тус кино нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулаж байгаа юм байна.

Тэрбээр энэхүү кинонд “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливуудын жүжигчин Томми Фланаган нартай хамтран тоглож байгаа ажээ.