"Out of paradise" кино шилдгээр  шалгарчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-06

БНХАУ-ын Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох "Жиньжүе" шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж байна.  Тус наадамд Монгол, Швейцарийн хамтарсан "Out of paradise" кино шилдгийн шилдгээр  шалгарч,  "Best Feature Golden Goblet" шагнал хүртэв.

Уг киноны найруулагчаар Ч.Батбаяр ажиллаж, гол дүрийн жүжигчин Г.Эрдэнэцэцэг нарын хамт шагналыг гардан авчээ. Энэ  жилийн Шанхайн олон улсын кино наадамд дэлхийн 108 улс орны  3447 кино оролцсноос ийнхүү шилдгийн шилдгээр Монгол кино бүтээл шалгарсан аж.