Б.Идэр-Од: УУЧЛАЛТ ХҮСЬЕ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-30

УОК-ын ажилтнуудын нэр барьж, найзаараа тоглосон шоу нэвтрүүлгийн бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан комедиан залуусыг хуулийн байгууллагад өгч, шалгуулна гэдгээ УОК-ын гишүүн, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр мэдэгдсэн билээ. Учир нь өвчин тахлаар тоглоом хийж, цар тахалтай тэмцэж буй албан хаагчдын хөдөлмөрийг мэргэжлийн бус үг хэллэгээр доромжилж тохуурсан гэж үзсэн учраас хуулийн байгууллагад гомдол гаргана гэсэн юм.

Тэгвэл “Ideree`s home party” нэвтрүүлгийг зохион байгуулсан, соошл инфлүүсэр Б.Идэр-Од өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан албан ёсоор уучлалт гуйлаа. Тэрбээр, “Коронавирусийн эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье.  

Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентоо интернэтээс татан авснаа мэдэгдэж байна. “Ideree’s Home Party”, “YouTube” нэвтрүүлгийн 2020 оны 12 сарын 27-ны өдрийн дугаарын оролцогчид” хэмээн уучлалт хүссэн байна.