ЭНЭ ӨВЛИЙН ЗУГААТАЙ ШОУ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-04

Кино урлаг, дэлгэцийн бүтээлийн салбарт өөрийн гэсэн томоохон орон зайг эзлээд байгаа “Фантастик” продакшны залуус орчин цагийн Монголын кино урлагийг Дэлхийн тавцанд гаргахын төлөө хоёргүй сэтгэлээр баг болон ажилладаг.

“Миний ах атаман”, “Маш нууц – 1, 2”, “Зүрхний хилэн”, “37-р точка” олон ангит уран сайхны кино зэрэг нь үзэгчдээс өндөр үнэлэмж авч чадсан, тэдний амжилтыг бататгасан бүтээлүүд байсан юм.  

Салбартаа үргэлж шинийг эрэлхийлж байдаг "Фантастик" продакшны залуус "ZURA” шоуныхаа дараагийн хэсэг болох "ZURA in Winter” шоугаа хоёрдугаар сарын 5-нд 19:00 цагаас үзэгчиддээ хүргэхэд бэлэн болжээ.

Тус продакшныхан “ZURA in Winter” шоуны эхний дугаараа албан ёсны фэйсбүүк пэйж /Фантастик Продакшн - Fantastic Production /, болон Youtube дах сувгаараа үзэгчиддээ хүргэхээр болжээ. Та бүхэн зураг авалтын үеэр авсан фото агшинг толилуулъя.