МУГЖ Б.НАРМАНДАХ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-28

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Нармандах Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнууллаа. Тэрбээр 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд УБДС-ийн Кино-драмын ангийг Жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд  1992 оноос одоог хүртэл Улсын драмын эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж байна. Унаган хайр киноны дуугаар нь олон нийт түүнийг мэдэх билээ.Б.Нармандах нь 2019 онд СУИС-д Н.Ганхуягийн удирдлагад Магистрын зэрэг хамгаалжээ.

Түүний бүтээсэн дүрүүд:

  • 2007 онд “Мануухай” жүжгийн Сонгуулийн хорооны ажилтан
  • 2008 онд “Лусын дагина” жүжгийн Хатан
  • 2008 онд “Эдип” жүжгийн Шивэгчин
  • 2009 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Гудул
  • 2009 онд “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн Бурмаа
  • 2010 онд “Диваажингийн хаалга” жүжгийн Эмэгтэй
  • 2011 онд “Оролмаа эх” жүжгийн Должин
  • 2013 онд “Гамлет” жүжгийн Олны хэсэгт
  • 2013 онд “Кихот ноён” жүжгийн Альдонса Лоренц
  • 2014 онд “Буруугүй буруутан” жүжигт
  • 2015 онд “Ромео, Жульетта” жүжгийн Хатагтай Монтекки
  • 2019 онд “Надтай үлдээч” жүжгийн Жаргалмаа
  • 2020 онд “Анна Каренина” жүжгийн Театрын хатагтай зэрэг дүрийг бүтээжээ.