Э.Амартүвшинг Олон улсын дуурийн одоор нэрлэжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-19

МУГЖ Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ. Энэхүү шагналаа арванхоёрдугаар сарын 29- нд Эмиратын Дубай хотод гардан авах аж. Италийн аугаа их дуурийн дуучин Маэстро Лучано Павароттигийн дурсгалд зориулан Верона сан, Arena for Finservice Fz Llc  сангууд энэхүү ёслолыг хамтран зохион байгуулж, Италийн дуурь, симфони найрал хөгжмийн холбооноос тодруулсан байна.

“Олон улсын дуурийн од”  наймдахь удаагийн шагналын эздээр  энэ цагийн шилдгийн шилдэг дуурийн дуучид болох:

Сопрано-Saioa Hernanber/Испани/

Тенор-Jonas Kaufmann/Герман/

Меццо-сопрано Elīna Garanča/Латви/

Басс-Giacomo Prestia/Итали/

Баритон –Амартүвшин Энхбат /Монгол/

Дуурийн найруулагч Роберт Карсен, удирдаач Валерио Гали, дизайнер Данте Ферретти, хувцасны дизайнер Урсула Патзак нарын есөн зүтгэлтэнийг дуурийн урлагийг сэргээн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гаргасан амжилтууд болон тууштай хөдөлмөр зүтгэл, сахилга бат, манлайлан оролцсоныг тэмдэглэн тодруулсан байна. Шагналыг Арабын Эмиратын Дубай хотноо “МЯНГАНЫ ИХ ТЕАТР-т ёслол төгөлдөр гардуулах ажээ.