Бейонсе ихрүүдийнхээ зургийг дэлгэлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-28

Жил гаруйн өмнө ихэр хүүхэд төрүүлж, гурван хүүхдийн ээж болсон алдарт дуучин Бейонсе ихрүүдийнхээ зургийг дэлгэлээ.

Соёл, урлаг, шоу бизнесийн хамгийн алдартай хосуудын тоонд зүй ёсоор тооцогддог Жэй Зи, Бейонсе нар дэлхийг тойрсон аялал тоглолтынхоо завсраар гэр бүлдээ цаг гаргаж, эдүгээ хүүхдүүдийнхээ хамт далайд амарч яваа аж.

Тэдний “On the Run” тоглолтын тасалбар ч туйлын эрэлттэй байгаа гэнэ.