Ник Жонас “дэлхийн мисс” бүсгүйтэй сүй тавилаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-28

Эдүгээ 25 настай дуучин Ник Жонас өөрөөсөө 10 гаруй насаар эгчмэд энэтхэг бүсгүйтэй сүй тавьж буйгаа зарлажээ. Дуучин эрийн амьдралынхаа ханиар сонгосон эмэгтэй нь Болливудын жүжигчин, дуучин, найруулагч Прияанка Чопра аж.

Бүсгүй 2000 онд Дэлхийн миссийн титэм хүртэж байсан удаатай. Хосууд өнгөрөгч тавдугаар сарын сүүлчээс эхлэн болзож эхэлсэн байдаг. Харин үерхээд ердөө хоёр сар гаруйн хугацааны дараа сүй тавьсан нь олны анхаарлыг татаад байгаа юм. Тэд жүжигчин бүсгүйн 36 насны төрсөн өдрөөр сүй тавьсан гэнэ.

Сүүлийн үед барууны олны танил алдартнууд үерхээд удаагүй байхдаа сүй тавих тохиолдол хэд хэдэн удаа гарч байгаа юм. Тодруулбал, Ариана Гранде үерхээд сар болоогүй байхдаа жүжигчин залуутай сүй тавьсан бол дуучин Жастин Бибер ч мөн л сар гаруйн хугацааны дараа сүй тавьсан байдаг.