Монгол Улс Body painting-ийн төрлөөр дэлхийн аваргатай боллоо

O.Admin
2021-12-29

“OMC Hairworld” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний body painting буюу бие дээр зурах урлагийн төрөлд “Tsegiina Make Up Studio”-гийн артист Л.Чимэддулам тэргүүн байрыг эзэлжээ.

“OMC Hairworld” тэмцээнд Монгол Улсаас 30 гаруй хүн оролцсон бөгөөд багаараа Европ бүсийн зооны аварга болсон байна.

Түүнчлэн АНУ-ын Лас-Вегас хотод зохион байгуулсан олон улсын “Global vega beauty championship” тэмцээнд Л.Чимэддулам, Л.Цэрэндулам нар оролцож дөрвөн төрөлд таван алтан цомын эзэн болжээ. Тэд эгч дүүс ба фантази, хуримын, бодипэйтинг, неон будалтын төрөлд оролцон алтан цомын эзнээр тодорчээ.