Хүрэлээтэй хамт хайрлаж амьдраарай

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-03-02

"Миний дурласан бүсгүй" дуугаараа нийтийн дууны урлагт танигдсан дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр Монголынхоо нийт эмэгтэйчүүд, охидуудад зориулан “Хайрлаж амьдарна” нэртэй вип шоу тоглолтоо зохион байгуулахаар болжээ. Тоглолт энэ сарын 06-ны өдөр 18.00 цагаас “AURUG PLACE”-д зохион байгуулагдах бөгөөд хатан сайхан ээж, халамжит үзэсгэлэнт гэргий, хонгор энхэрхэн охин үрээ баярлуулах гэсэн хүн бүхнийг энэхүү шоу тоглолтод урьж байна.

Дуучин Хүрэлээ нь “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан бөгөөд түүний уран бүтээлийн сан "Миний хоёр жаргал", "Белые рози" буюу "Цагаан сарнай", "Энх өглөө", "Шинэ жилээр", “Дурлал” зэрэг дуугаар арвижжээ.  

Түүнчлэн өнгөрөгч намар "Энх өглөө" дууг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, СГЗ Р.Энхбазар нараас албан ёсны зөвшөөрлийг нь аван дуулж,  дүрсжүүлэн олны хүртээл болгосон нь  ард түмнээс сайн үнэлгээг авсан бөгөөд "Бага насны он жилүүд" дууг сэргээн дуулж, "Сурагч насны дурсамж" хэмээх хоёр дахь цомог өлгийдөн аваад удаагүй байгаа авьяаслаг, хөдөлмөрч уран бүтээлч билээ.