Монгол, Японы уран бүтээлчдийн урлагийн тоглолт болно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-08-01

Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Япон улсын Энка дууны алдарт дуучин YASHIRO AKI,  Монголынхоо нэрийг хөөмийн хархираа, хуурынхаа хос чавхдасаар тамгалж яваа ардын урлагийн "Хөсөгтөн" хамтлагийн хамтарсан "Хөсөгтөн ба хээнцэр хаялга" хэмээх тоглолт энэ бямба гарагт болно.

Тоглолт МҮЭ-ийн Соёлын төв ордонд 17:00 цагт эхлэх бөгөөд Японд хит болоод буй "Жамаас" тэргүүтэй шилдэг бүтээлүүд дуулагдах аж.

Энэхүү тоглолт нь Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн зохион байгуулж байгаа урлаг соёлын хамтарсан арга хэмжээ юм.